Ангилал: ЭЕШ
Амьдралыг аз жаргалтай өнгөрүүлхийн тулд дуртай ажлаа хийх хэрэгтэй.
Тэгвэл чамд өөрийгөө жаргалтай байна уу, үгүй юу гэдгийг бодох зав гарахгүй * * *
Бүлээхэн амьд явснаас
Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч * * *
Хэн хүний төлөө залбирч болно Гагцхүү нэг л хүний төлөө харамсан уйлж болно * * *
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ... * * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал * * *
Бидний маргаашийн амьдрал гагцхүү өөрсдөөс маань л шалтгаална. * * *
Оргилон цогцолж буй амьдралын агшин бүрийг бүү алд * * *
Бусармаг явдлыг хараад дуугvй байна гэдэг та тvvнд оролцож байна гэсэн vг. * * *
Шулуун замаар мөлхөж яваа хvн зам гажсан гvйгчийг гvйцдэг. * * *
Хvнд чи тус болсон бол дуугvй яв
Хvн чамд тус болсон бол ярьж яв
* * *
Мөнгө хэрэггүй мэт ажилла
Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла
Хэн ч таныг харахгүй байна гэж бодоод бүжиглэ
Хэн ч таныг сонсоогүй мэт дуул * * *
Хамгаас сайн үйл юу вэ?
Хийж байгаа ажилаа сайн хийх.
* * *
Ажил хэргийн хагсыг нь бүтээнэ гэдэг бүгдийг нь бүтээснээс ч дутуугүй үр дүн билээ * * *
Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.
* * *
Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа учир нь тэр л ганцаараа бүхнийг нээдэг * * *
Юу хэцүү вэ? Өөрөө өөрийгөө таних
* * *
Юу амархан бэ? Бусдад зөвлөгөө өгөх * * *
Хамгийн шилдэгт суралц, хамгаас шилдэг зүйлд л бусдыг сурга
* * *
Тэнэг хүн л өөрийнхөө алдаан дээр суралцдаг. Ухаантай хүн хүний алдаан дээр суралцдаг. * * *
Дараа нь харамсах сэтгэл төрүүлэхгүйн тулд одоогийн цаг хугацаагаа ашиглан хийх зүйлсээ сайн хий !
* * *
Хийхээсээ өмнө бодох хийснийхээ дараа бодох ганцхан ялгаатай. Энэ бол амжилт * * *
Таны амьдралд алтан боломж олгодог 3 багш бий. Тэдгээр нь Бэрхшээл, Хариуцлага, Зүтгэл * * *
Залуу хүн нь хүсэл мөрөөдөлгүй бол эх оронд нь ирээдүй үгүй. * * *
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал. * * *
Амьдрана гэдэг амьсгалахын нэр биш, Ажиллаж бvтээхийн нэр. * * *
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө бус, цагийг нь олж өгөхдөө л байдаг юм. * * *
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. * * *
Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг * * *
Ажил төрөл амьдралын утга учрыг тодорхойлдог. Бүхий л зовлон болоод эвгүй явдлаас салхын тулд бүх анхаарлаа ажилдаа хандуул * * *
Аугаа болоод гэгээн бодол нисч буй шувуу шиг зовооно. Тиймээс урлагт зайлшгүй гуниг , харин шинжлэх ухаанд гутранги үзэл ноёлдог. * * *
Тамын энэ амьдралд тайвшрал олохын тулд тэнгэр багандсан ухаан ер хэрэггүй * * *
Хүмүүс ганцаардлаа хуваалцхын тулд найз нөхрийгөө хайх хэрэгтэй. * * *
Бидний маргаашийн амьдрал гагцхүү өөрсдөөс маань л шалтгаална * * *
Жинхэнэ хүч чадал хэзээ ч харгис байдаггүй * * *
Бид бүгд нүгэлтэй хийгээд сул дорой билээ. Тиймээс нэг нь нөгөөдөө өөрийгөө магтах хэрэггүй * * *
Зовлонгоос болж нойр хүрэхгүй бол зөөлөн ор байлаа ч сайхан амарч чадахгүй. * * *
Аугаа сэтгэл хэзээд ганцаарддаггүй. Хувь заяа түүнийг найз нөхдөөс салгавч тэрээр эцсийн бүлэгт өөрийнхөө төлөө тэднийг дахин бүтээдэг. * * *
Амьдралын цор ганц жаргал уран бүтээлд оршино. Бүтээнэ гэдэг үхлийг үргээж байна гэсэн үг * * *
Хүнд хэцүү үе гэж байдаггүй. Харин харанхуй хүмүүс гэж бий. Өнгөрснийг хэн ч эргүүлж чадахгүй. Тиймээс эргэж харалгүй өөрийн замналыг үргэлжлүүлэх хэрэгтэй. * * *
Өөрийгөө бага боловч хүндэлдэг эр ямар нэгэн зорилт тавьбал яаж ч байсан зорьсондоо хүрдэг * * *
Цаг хугацаа бүр өөрийн гэсэн туйлын зорилтыг төрүүлдэг * * *
Амьдралд чиний хэн байх нь сонин биш. Хамгийн гол нь чи өөрийгөө хүн гэж бодож буй нь чухал юм. * * *
Аливаа хүн амласан л бол хэлсэндээ хүрдэг байх ёстой * * *
Дадал эзэмшихийн тулд
Дургүй юмыг хийж
Дуртай юмаар тэтгэгдэнэ
* * *
Бичгийн ур чадвар нь бидний оюун ухааны хурц байдлыг болоод мэдлэгийн хуримтлалыг тусган харуулдаг.
* * *
Мэдрэмжгүй байдлаас ангижирч чадах юм бол та эрх чөлөөтэй болно.
* * *
Хүний дотоод сэтгэл нүднээс нь харагддаг
Нүдрүү нь харахгүй бол дотоод сэтгэлийг нь олж харахгүй
* * *
Илүү их анхааралтай хүн
Илүү ихийг ойлгодог
* * *
Мөнгө хэрэггүй мэт ажилла
Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла
Хэн ч таныг харахгүй байна гэж бодоод бүжиглэ
Хэн ч таныг сонсоогүй мэт дуул
* * *
* * *
Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.
* * *
Олон хүнд аймар санагддаг хүн тэр чинээгээрээ олон хүнээс болгоомжлох ёстой.
* * *
Хөрөнгө баялгаас цатгалан сэтгэлгээ төрдөг.
Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.
* * *