Говь-Алтай аймаг цахим 1-р сургууль Физик
2011-02-22
Бодлого бодох зөвлөмж

Физикийн бодлого бодох дүрэм

1. Бодлогын физик санааг гаргах

2. Товч бичиглэл хийх

3. Зураглал, схем гаргах

4. Үндсэн томъёог бичих

5. Туслах томъёог бичих

6. Үндсэн томъёонд туслах томъёог орлуулах

7. Томъёонд тоог орлуулж тооцоо хийх

8. Анализ, дүгнэлт гаргах

Физикийн хичээл судлаж эхлэх үе болон тооцоолох бодлого бодох үед энэ дүрмийг мөрдлөгө болговол хурдан хугацаанд, зөв бодож сурах ба физик сэтгэлгээ сайн төлөвших болно.

Физикийн  дулааны  бодлогыг  бодох арга зүй

Нэгдүгээрт: Бодлого юуны тухай өгүүлж байгааг танина. Юуны өмнө дулаан солилцож байгаа ямар ямар бие байна. Тэр нь ямар бодисоос тогтож байна. Ямар температурт байна.  Ямар агрегат төлөвт оршиж байгааг мэдэх хэрэгтэй. Мөн дулаан солилцооны үр дүнгийн талаар бодлогын нөхцөлд юу заасан байна.  Юуг олох тухай  өгүүлснийг мэдэх хэрэгтэй . Ингэснээр бодлогыг шийдэх чиг хандлага, баримжаа гарна.

Хоёрдугаарт: Баримжааныхаа дагуу бие тус бүрийн хувьд төлөв бүхэнд нь дулаан шилжилтийн томъёонуудыг тус тусад нь бичнэ. Тухайн биеийн энергийн өөрчлөлтийг бичихдээ эцсийн төлвийн энергээс эхний төлвийн энергийг хасна. Хэрэв энэ нь эерэг гарвал бие дулаан авсан гэсэн үг, сөрөг гарвал бие дулаан өгсөн гэсэн үг.

Гуравдугаарт: Дулаан шилжилтийн томъёонуудыг энерги хадгалагдах хуулиар холбоно. Тухайн бодлогод шаардлагатай бол өөр бусад хууль, графикуудыг хавсаруулан хэрэглэнэ. Дулааны процесс дахь энерги хадгалагдах хуулийн илэрхийллийг дулааны балансын тэгшитгэл гэж нэрлэдэг. Дулааны балансын тэгшитгэл нь битүү системийн нийт энерги ямарч процессын үед өөрчлөгдөхгүй тогтмол байна. Иймд энерги шинээр бий болохгүй, алга болохгүй, нэг биеэс нөгөөд, нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ гэсэн энерги хадгалагдах хуулийн нэгэн тохиолдол юм.

Дөрөвдүгээрт: Дулааны балансын тэгшитгэл болон бусад туслах тэгшитгэлүүдийг ашиглан бодлогын нөхцөлд өгсөн асуудлыг шийднэ.

Тавдугаарт: Өгсөн бодлогын нөхцлийг өөрчлөн өөрөө шинээр бодлого зохиож бодоорой. Ингэснээр та бүхний физик сэтгэлгээ хөгжиж, сурах арга барил чинь сайжирч, танин мэдэхүйн нууц руу орох эхлэл тавигдах болно шүү.

                                                     Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье



Сүүлийн бичлэгүүд

. 10-R ANGI TEST
. BAGTS TEST 33
. BAGTS TEST 22
. BAGTS TEST GARAAGVI EXNII
. TEST
. TEST bagts
. Тест 10-р анги шалгалт
. Улсын шалгалтын жишиг даалгавар дэвтэр 1
. Улсын шалгалтын жишиг даалгавар
. IX анги ерөнхий тест
. IX ангийн ерөнхий асуултууд
. IX анги тест
. VIII ангийн тест
. VII ангийн тест
. Элсэлтийн ерөнхий шалгалт тестийн хариу www.eec.mn татаж авсан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. зургийн цомог
. 84-р сургууль ubuntu
. ax
. Тест бичих хайх
. Говь-Алтай БСГ

Найзууд

. BAYRMAA
. munkhbayar
. Iher
. D.Jagaa


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Бичлэг: 44 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн