Говь-Алтай аймаг цахим 1-р сургууль Физик
2011-05-26
Хичээл үнэлэх

Ангилал: Өөрийн

Хичээлийг үнэлэх аргачлал                                                    (physicsdida.blogspot.com)Уг анализаар тухайн багш заасан хичээлээрээ энэхүү хичээлийн бодлогыг боловсруулсан нэгж хөтөлбөр болон нэгж хичээлийн хөтөлбөрийг өөртөө агуулсан бүлэг сэдвийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлнэ. Нэгж хичээлийн хөтөлбөр нь бүлэг сэдвийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд, бүлэг сэдвийн хөтөлбөр нь боловсролын стандартаар шаардсан үр дүнд хэрхэн хүрч болохыг илэрхийлэн, улмаар түүнийг хэрэгжүүлэхэд тус тус чиглэсэн байна гэж үзэх нь тухайн хичээл бол боловсролын стандартын үнэлгээний нэг хэсэг хэмээн үзэх үндэслэл болно.Хичээлийн анализ нь босоо ба хөндлөн холбоогоор зохиомжлогдсон.Хөндлөн холбооАнализийн хөндлөн холбоо нь хичээлийн бүтэц хэсэг, түүнчлэн агуулга, арга зүй, үнэлгээний үзүүлэлт, илрүүлэгч хоорондын хамаарал ба тэдгээрийн залгамжлагдан уялдах байдал, тэдгээрт харгалзах оноо нэг бүрийн чанарыг харуулна.Анализийн бүтэц1.    Хичээлийг систем гэж үзвэл:·         Системийн оролт·         Системийн хувиргалт·         Системийн гаралт·         Системийн буцах холбооны шинж чанартай байна.
2.    Хичээлийг суралцахуйн үйл ажиллагааны онолоор баримжаалсан, мэдлэг бүтээх үйл ажиллагаа гэж үзвэл:·         Өмнөх мэдлэгээ сэргээн санах түвшин·         Мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх түвшин·         Мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшин·         Мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх түвшинтэй байна.
3.    Хичээлийг суралцагчийн эзэмшихүйн үйл ажиллагааны харилцан ялгаатай үе шатуудын нэгдэл гэж үзвэл:·         Үйлийн баримжааг ялгах, таних үе шат·         Үйлийн баримжааг эзэмших үе шат·         Үйлийн баримжааг үнэлэх, хөгжүүлэх үе шатаараа ялгарна.
4.    Хичээлийг хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж үзвэл:·         Хөтөлбөрийн боловсруулалт·         Хөтөлбөрийн хэрэгжилт·         Хөтөлбөрийн нээлттэй байдал зэргийг өөртөө агуулсан байна
5.    Эдгээрээр баримжаалан хичээлийг бүтцээр нь ангилбал:·         Сэргээн сануулах, сэдэл төрүүлэх хэсэг·         Шинэ хичээл·         Бататгал, бие даах хэсэг·         Үнэлгээ, дүгнэлтийн хэсэгтэй байна.Үнэлгээний агуулгаХичээлийг үнэлэхдээ хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдлүүдийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр нь дараахь үзүүлэлт ба илрүүлэгчдийн тусламжтайгаар авч үзнэ. Ашиглах үзүүлэлтийн ерөнхий чиглэл:·         Хөтөлбөрийн зорилгыг зөв тодорхойлж, хичээлээр хэрэгжүүлэхэд чиглэсэн байдал;·         Хөтөлбөрийн агуулгын тогтолцоог бүрдүүлж, хичээлээр мэдлэг бүтээсэн байдал;·         Хөтөлбөрийн арга зүйг технологийн дагуу хэрэглээнд оруулсан байдал;·         Хөтөлбөрийн үнэлгээнд суурилж, бодитойгоор үнэлсэн байдал.Үзүүлэлтийн нарийвчилсан илрүүлэгчид:·         Хичээлийн агуулга нь хөтөлбөрийн агуулга болон агуулгын стандартад тохирсон эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр; ·         Хичээлийн арга зүйн хэрэглээ нь хөтөлбөрийн арга зүй, стандартын АЗХҮ-т нийцсэн эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр;·         Хичээлийн үнэлгээ нь үнэлгээний стандартад нийцэж, сэтгэл зүйн эерэг нөлөөлөлтэй болсон эсэхийг хичээлийн бүтэц, хэсэг бүрээр илрүүлэхэд тус тус чиглэсэн байгаа.

Босоо холбооАнализийн босоо холбоо нь хичээлийн бүтэц, хэсгийн дараалал болон тухайн хэсэгт хамаарах агуулга, арга зүй, үнэлгээний үзүүлэлт, илрүүлэгчийн ач холбогдлын оноогоор илэрхийлэгдэх эрэмбийг нь харуулна.Илрүүлэгчид харгалзах оноо Илрүүлэгч болон тэдгээрээр илэрхийлэгдэх үзүүлэлтүүд, үзүүлэлтүүдээр илэрхийлэгдэх зорилгын хэрэгжилтийн байдлыг хичээлийн бүтэц, хэсэг тус бүрд харилцан ялгаатай /өөр өөр оноо/-аар авч үзсэн. ·         Системийн оролт, өмнөх мэдлэгээ сэргээн санах түвшин, үйлийн баримжааг ялгах, таних үе шат, сэргээн сануулах, сэдэл төрүүлэх хэсэгт бол үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 5, арга зүйд 4, агуулгад 3  оноо;·         Системийн хувиргалт, мэдлэгээ танил нөхцөлд хэрэглэх түвшин, үйлийн баримжааг эзэмших үе шат, шинэ хичээлийн хэсэгт бол агуулгад 5, арга зүйд 4, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 3 оноо;·         Системийн хувиргалт, мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшин, үйлийн баримжааг эзэмших үе шат, бататгал, бие даах хэсэгт бол арга зүйд 4, агуулгад 5, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 3 оноо;·         Системийн гаралт, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх түвшин, үйлийн баримжааг үнэлэх, хөгжүүлэх үе шат, үнэлгээ, дүгнэлтийн хэсэгт бол үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 4, агуулгад 3, арга зүйд 5, оноо; ·         Системийн буцах холбоонд бол хөтөлбөрийн хэрэгжилтэд3, нээлттэй байдалд 5, боловсруулалтад 4 оноо харгалзуулав. Онооны хэрэглээ ба боловсруулалтНийт 60 онооноос хэрэгцээ, зорилгод 12, агуулгад 12, арга зүйд 12, үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөлд 12, ингэснээр 48 оноог хичээлд, үлдэх 12 оноог хөтөлбөрт харгалзуулсан болно. 3 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 1,2,3 гэсэн онооны аль нэгийг, 4 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 2,3,4 гэсэн онооны аль нэгийг, 5 оноо бүхий илрүүлэгчээр хичээлийг үнэлэхдээ 3,4,5 гэсэн онооны аль нэгийг хэрэглэнэ. Эдгээр нь муу, дунд зэрэг, сайн гэсэн утгатай бөгөөд эдгээрээс өөр тоо тавьж болохгүй.  Эцэст нь боловсруулалт хийхдээ үндсэн тоо болох 3,4,5-ыг хооронд харьцуулахгүй, бие даасан нэгтгэлээр дүнг гаргах юм. Ийм учраас эдгээрээс өөр тоо тавих буюу, өөр бүтэц хэсгийн оноог тухай бүтэц хэсгийн оноотой харьцуулан сэтгэсний хэрэггүйТухайн багшийн хичээлийн бүтэц, хэсэг бүрд оноо өгч, арын хүснэгтэд  тавина. Ингэснээр сурагчийн хэрэгцээ, хичээлийн зорилгын хамаарал, хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээ, нэгж хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал тус бүр (мөн а.агуулга, б.арга зүй, в.үнэлгээ-сэтгэл зүйн нөлөөлөл)-ээр тухайн багшид болон судалгаанд хамрагдсан нийт багшийн хичээл заалтад дүгнэлт хийх боломж бүрдэх юм. Хичээлийн авах ёстой 48 оноо, хөтөлбөрийн авах ёстой 12 онооны боловсруулалтыг салангид байдлаар хийж хэсэгчилсэн дүгнэлт, нэгдмэл байдлаар хийж ерөнхий дүгнэлт гаргана.Энэ дүгнэлтүүдээр дамжин хичээл-хөтөлбөрийн, хичээл-хөтөлбөр-стандартын, түүнчлэн хичээл-стандартын хамаарлыг илрүүлэх нөхцөл бий болно. Боловсруулалтыг тусгай программ ашиглан гүйцэтгэнэ. Ингэснээр, хичээл үр дүнгүй болсон нь боловсролын стандартын хэрэглээний хангалтгүй түвшин, эсвэл тухайн багшийн ур чадварын хүрэлцээгүй байдлаас шалтгаалсан гэх буюу түүний эсрэг  урьдчилсан таамаглалаас татгалзах боломжийг бүрдүүлнэ.Боловсролын стандартын хэрэглээ, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хичээлээр үнэлэх анализийн утгаБоловсролын стандартын зорилгыг хэрэгжүүлэхэд сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа чиглэгддэг бол эдгээр нь зөвхөн нэгж хичээлээр биеллээ олдог. Үүнээс нэгж хичээлийг тухайн боловсролын агуулга, үнэлгээний стандарт, арга зүйн хөгжлийн үндсийг хэрэгжүүлэх үндсэн талбар, хүлээгдэх үр дүнгийн гол нөхцөл хэмээн үзэж болно. Үүний зэрэгцээ боловсролын стандарт бүрийн үзэл баримтлал, тэдгээрт тусгасан зорилго, хэрэгцээ, боловсронгуй болгон хөгжүүлэхэд баримтлах дидактик зарчмууд нь нэгж хичээлийн хэрэгцээ, зорилго, агуулга, арга зүй, үнэлгээний утга чанар, түгээмэл хандлагыг тодорхойлдог бол нэгж хичээлийн бодлого нь боловсролын стандарт, сургалтын бүх түвшний хөтөлбөрийн  (бодит байдал дээрх) уг сурвалж болдог байна.Тодруулбал,-       Суралцагчид төлөвших цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн тодорхой чадваруудаар илэрхийлэгдэх агуулгын айн тогтолцоо нь сургалтын хөтөлбөрийн судлагдахуун, ур ухааны тогтолцоогоор дамжин нэгж хичээлийн зорилго, сэдэв, агуулга, дасгал, даалгавар болж;-       Суралцагчийн эзэмшсэн байх цогц чадамж төлөвшлийг үнэлэх танин мэдэхүйн тухайн түвшний шалгуур нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний хэсэг дэх жишиг даалгавруудаар дамжин нэгж хичээлийн үед бие дааж болон хамтран гүйцэтгэх үнэлгээний дасгал, даалгаврууд болж;-       Тухайн түвшний боловсролын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхдээ баримтлах стандартын арга зүйн хөгжлийн үндэс нь сургалтын хөтөлбөрийн арга зүйн хэсгээр дамжин багш, сурагчийн үйл ажиллагаа, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ болж тус тус илэрхийлэгдэнэ.Тухайн боловсролын агуулгын стандарт, сургалтын хөтөлбөрийн судлагдахуун, ур ухааны тогтолцоог нэгж хичээлийн зорилго, сэдэв, агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд: -       Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа нь хичээлийнхээ зорилго, зорилтыг оновчтой тодорхойлохоос эхэлдэг бөгөөд хичээлийнхээ зорилгыг хүүхдүүд өөрсдөө ойлгож ухаарсан, түүнийг дэвшүүлэхэд тэдний оролцоог хангасан байх хэрэгтэй. Хичээлийн зорилгод хамааралтай зорилгыг эрэмбэлж үзвэл, боловсролын хэтийн зорилго, эрхэм зорилго, бага, дунд боловсролын зорилго, сургуулийн зорилго, тухайн (түүхийн гэх мэт) боловсролын зорилго, бүлэг хичээлийн зорилго, нэгж хичээлийн зорилго зэрэг болно. Нэгж хичээлийн зорилго нь илүү нарийн дэс дараалалтай, энгийн, тодорхой мэдлэгийн холбоон дээр суурилсан байдгаараа дээрх зорилгуудаас ялгардаг. Олонхи багш зорилго дэвшүүлэхдээ хэлбэр тал дээр илүү анхаардаг нь алдаа болж харагддаг. Мөн түүхийн шинжлэх ухааны зорилгыг түүхийн хичээлийн зорилго мөн гэж андуурдаг тал бий.Хүлээгдэж буй үр дүнг зорилго байдлаар оновчтой тодорхойлсон эсэхийн гол шалгуур нь түүнд хүргэх зорилтууд стандартаар үнэлэгдэхүйц байдал юм. Хичээл дээр дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөх ёстой гэж (блүмийн таксноми) үздэг. Тэдгээр нь сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх зэрэг байна.-       Тухайн хичээлийн зорилгод хүрэх суралцагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаа, тэрхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх багшийн дидактик шийдэл нь хичээлийн агуулга болон хувирч, хөгжиж байдаг гэж үзэх хэрэгтэй. Энэ бол агуулгын тогтолцооны сонголтыг хийх үндэслэл мөн. Агуулгыг сонгоно гэдэг нь мэдэхүйн цогц чадамжийн төлөвшилд хувь нэмрээ оруулах үндсэн мэдлэгүүд (бас чадварууд)-ийг тодорхойлно гэсэн үг. Сурах бүхий л үйл ажиллагаанд мэдлэгийн хуримтлал, ухаарал багтдаг ба мэдлэг нь суралцагчийн хийсэн олон янзын дасгал, туршилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бүтээгдэнэ. Гэхдээ хүрэлцэхүйц хэмжээний мэдлэгийн хуримтлалтай байж сая дараагийн шинэ мэдлэгийг бүтээх боломжтой болно гэдгийг багш заавал харгалзсан байх ёстой. Тийм ч учраас өмнөх мэдлэгийг сэргээн санах хэсэг хичээл бүрд заавал байдаг.-       Энэ анализаар хичээлийг үнэлж байгаа этгээд юуны өмнө сурагчийн бүтээсэн мэдлэг гэдгийн дор ухагдахууны бүтцийг ойлгож, хүүхэд яаж хийж байгаа нь яаж сэтгэж, мэдэж байгаагийн илрэл гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Ингэснээр мэдлэг ба чадвар, эзэмшсэн мэдлэг, чадвараа нэгтгэж, асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглээ болгож байгаа зэргийг хөндлөнгөөс зөв танин мэдэх боломжтой болно. Чадварын хөгжилд багшийн заах, үзүүлэх, суралцагчийн давтан үйлдэх үйлдэл болон үзэх, харах, бичих, зурах, унших, хийж бүтээх, ярилцах үйл ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд эдгээр нь л хүүхдийн мэдлэгийн илэрхийлэл болж байдаг. Гэхдээ хичээл зааж байгаа багшийн чадвар ба суралцагчийн эзэмшиж байгаа чадварын хооронд шууд хамаарал байхгүй байж ч болно гэдгийг хичээлийг үнэлж байгаа этгээд байнга санах хэрэгтэй, Учир нь харилцаа, жүжиглэх ур чадвартай багшийн олон үйлдэл сурагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн жинхэнэ үндэс болж чаддаггүй, зөвхөн тухайн үеийн танхимын уур амьсгалыг амьд болгон харагдуулдаг юм.Тухайн боловсролын үнэлгээний стандарт, сургалтын хөтөлбөрийн үнэлгээний хэсгийг нэгж хичээлийн үнэлгээ, дүгнэлтээр дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд: -       Хичээлийн үнэлгээний зорилго нь тухайн боловсролын үнэлгээний стандартын танин мэдэхүйн шалгуур үзүүлэлтээр стандарт хэрхэн биелж байгааг хичээлийн явцад илрүүлэх явдал л байдаг. Хичээлийн зорилгоор дэвшүүлсэн хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд хүрснийг илрүүлэх шалгуур, эсвэл жишиг даалгавруудыг суралцагчдаар ажиллуулах нь үнэлгээг хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ зөвхөн үнэлгээнд зориулан хийсэн багаж, даалгавруудын тусламжтайгаар л тэдний мэдлэг, чадварыг үнэлдэг гэсэн үг биш ээ. Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа (хүүхдийн үйлдэл) бүрийг үнэлгээний обьект болгож, өөрийн болон бүлгийн үйлдлийн хамгийн зохистой хэсгүүдийг үнэлгээний илрэл, хэлбэр болгон харагдуулж, ингэснээрээ сурагчийн сэдэл, урмыг өдөөж чаддаг сайн багш байдаг шүү дээ. -       Үүний сацуу үнэлгээ нь зөвхөн хичээлийн эцэст хийгдэх ёстой гэж андуурах буюу үнэлгээ нь зөвхөн сурагчийн цогц чадамж төлөвшилд чиглэдэг болохоос бүлэг, багш, хичээлийн процесст хамаагүй юм гэх хандлага багагүй бий. Филосифч ПлатонСургалтын явцад мэдлэг эзэмшигдэх боломжгүй. Эзэмшсэн ч түүнийг илрүүлэн үнэлэх боломжгүйгэж хэлсэн нь, суралцах үйл явцын үр дүнг сайжруулах, суралцагчдын хөгжил дэвшлийг тодорхойлоход үнэлгээ чиглэнэ гэж үзэхэд төдийлөн саад болоод байхгүй юм. Тийм болоод ч манай үнэлгээ явцад чиглэсэн байдаг. Явцын үнэлгээ нь сурагчийн дараа дараачийн сурах үйл ажиллагааг төлөвлөн хөтлөхөд зайлшгүй чухал. Өөрийг нь бүтээлчээр, (сайн гэх, муу гэх нь хамаагүй) үнэн зөв, шударга, бодитой үнэлсэн үнэлгээнээс авах таашаал нь суралцагчийн цаашдын суралцахуйн төлөв байдлын өөрчлөлтөд чухал нөлөөтэй байдаг гэдгийг энэ анализийг хийхдээ бодолцсон байгаа.-       Бүлэг сэдвээр хийсэн үнэлгээнд к1-к4-ийг үнэлэх, сурагчийн сурах арга барилын өөрчлөлт, хөгжил, суралцах орчны гэх мэт стандарт үнэлгээ голдуу байдаг бол нэгж хичээлийн үнэлгээнд сурагчийн тухайн үеийн асуудалд хандах хандлага, сэтгэл ханамжийн байдал, харилцааны хүрээ, утга учрыг үнэлэх стандарт бус үнэлгээ зонхилно. Сайн багш бол хичээлийн үнэлгээ, тухайн бүлэг, сурагчийн үнэлгээг ялгагдахын аргагүй болгодог. Энэ үед хичээл нь сурагч, багш, бүлгийн хамтын бүтээл мэдээр ойлгогддог бөгөөд үнэлгээний бүх шинж чанарыг тухайн сурагч өөр дээрээ татан ойлгож, гэмших буюу урам орон хөгждөг.Тухайн боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэс, хөтөлбөрийн арга зүй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн хэсгийг багш, сурагчийн үйлдлээр дамжуулан хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааг тус анализаар үнэлэлж, дүгнэх үндэслэлүүд: -       Арга зүй нь хичээлийн амин сүнс бөгөөд энэ анализийн бүх хэсгүүдэд шингэсэн байгаа. Хичээлийн зорилго тодорхойлох, агуулга, үнэлгээ, дүгнэлтийн хэсгүүд төдийгүй, тухайн хичээлийн сэдэв агуулгад үл хамаарах үг, үйлдэл бүхэн багшийн арга зүйн дидактик шийдэл дээр суурилсан байх, үгүйдээ л, багшийн хараа хяналтад байж, чиглүүлэгдэх боломжтой байх хэрэгтэй. Зөвхөн хичээлийн төлөвлөгдсөн процесс, сэдэвт хамаарах зүйлс, хичээлд оролцож байгаа сурагчдаар багшийн арга зүйн үйл ажиллагаа хязгаарлагдаж, бусад санаа бодол, үг, үйлдэл бүхэн аргалагдашгүй зүйл болон хувирах тохиолдол бий. Энэ нь багш хөтөлбөр боловсруулахдаа зөвхөн өөрийнхөө талаас асуудалд хандсаны илрэл, арга зүйн жагсаалтыг хийсвэр тодорхойлсны уршиг гэж энэ анализаар хичээл үнэлэх этгээд ойлговол зохино.-       Агуулгын тогтолцооны хэсэг тус бүрийн заах арга зүй нь тухайн боловсролын онцлог, тухайн анги, насны хүүхдийн сэтгэц, оюун, бие бялдрын хөгжлийн хэрэгцээ, онцлогийг тусгана. Ер нь мэндэлж, гэрийн даалгавар шалгахаас эхлээд гэрийн даалгавар өгөөд, баяртай гэж тарах хүртлэх үйлдэл, харилцаа бүхэн тодорхой арга зүйн шийдэл дээр үндэслэгдсэн байх ёстой билээ. Ингэж үзвэл, хичээлийн хөтөлбөр нь угтаа зөвхөн арга зүйн төлөвлөлт л юм. Хичээлийн зорилго, агуулга, арга зүй, сургалтын орчин хэрэглэгдэхүүн, үнэлгээний тогтолцоо, хэрэглээг боловсролын түвшин, тухайн ангид хамааруулан авч үзвэл, арга зүй л бусдаас илүү нийтлэг, түгээмэл утга чанартай, инвариант шинж чанартай байгаа нь ажиглагдана. Гэхдээ нэгэнт боловсорсон арга зүйд тохируулж тухайн багш хичээл заадаггүй, харин өөрийн боломж, нас, сэтгэхүй, төрх байдал, хичээл, сурагчийн онцлогт нийцүүлэн арга зүйгээ сонгодог гэх нэгэн заагийг энэ анализаар хичээлийг үнэлэгч мартаж болохгүй.Эдгээр тайлбар, анализийг зөв хэрэглэхтэй холбогдсон урьдчилсан зааврууд нь анализийнхаа энгийн, хэрэглэхэд хялбар байдлыг бүрхэгдүүлж магадгүй. Тийм бол, анализийн хүснэгтийн “Илрүүлэгч” гэснээс хойшхи хэсгийг л ашиглахад болох юм, гэхдээ та анализийн утгыг мэдсэн бол шүү дээ.
Хөтөлбөрийн үнэлгээБаримт бичгийн болон ажиглалт судалгааны арга зүй
Бүлэг сэдвийн хөтөлбөрийн задлан шинжилгээ1.            Тухайн хот, дүүрэг, орон нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн өмнөхдугаарыг сонгоно уу.
А  Сургуулийн хөтөлбөр
Б  Курс хичээлийн хөтөлбөр
В  Бүлэг сэдвийн хөтөлбөр
Г  Нэгж хичээлийн хөтөлбөр
Д  Ээлжит хичээлийн хөтөлбөр

2.          Багш хөтөлбөрөө боловсруулахдаа ямар  баримт бичгүүдийг хэр зэрэгашигладгийг тэмдэглэнэ үү.
Баримт бичгүүд үргэлж Заримдаа огт үгүй
1. Боловсролын стандарт
2. Боловсролын стандартын зөвлөмж
3. Сургалтын төлөвлөгөө
4. Агуулгын үлгэрчилсэн хүрээ
5. Сурах бичиг
6. Багшийн ном
7. Зөвлөмж, гарын авлага
8. Сургуулийн хөтөлбөр
9. Интернэтийн мэдээ, мэдээлэл
10. ......................................

3.                                                    Судалж буй бүлэг сэдвийн хөтөлбөр:·               Анги......................................................................................................·               Хичээлийн нэр .................................................................................·               Бүлэг сэдвийн нэр .............................................................................
4.    Багшийн бүлэг сэдвийн хөтөлбөрт дараах элементүүд тусгагдсан эсэхийг үзэж, тохирох хэсэгт (+,-) тэмдэглэгээ хийнэ үү. Хамрах хүрээХэрэгцээЗорилго, зорилтАгуулгаАрга зүйСургалтын хэрэглэгдэхүүнҮнэлгээ
5.    Хамрах хүрээг тодорхойлсон байдал:А. Тухайн бүлэг сэдвийг аль ангид судлахыг тодорхойлсон бол 1 оноо, Б. Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлог, хамт олны хөгжлийн түвшинг тодорхойлсон бол 2 оноо,В. Сурагчдын өмнөх мэдлэг, чадвар, туршлагыг оношилсон бол 3 оноо,   6.    Хэрэгцээг тодорхойлсон байдал:А. Суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн харилцаанд суралцах хэрэгцээнд баримжаалан тодорхойлсон бол 3 оноо,Б. Суралцагчдын хэрэгцээг ерөнхий байдлаар тодорхойлсон бол 2 оноо,В. Хувь хүний болон нийгмийн хэрэгцээг стандартад тодорхойлсноор үгчлэн томьёолсон бол 1 оноо,
7.    Хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байдал:А. Суралцагчийн цогц чадамжид хувь нэмэр оруулахуйц бүхэллэг байдлаар тодорхойлсон бол 3 оноо,Б. Зорилгыг суралцагчийн цогц чадамжид хувь нэмэр оруулахуйц байдлаар тодорхойлсон боловч жагсаан бичсэн бол 2 оноо, В. Зөвхөн агуулга эзэмшүүлэхэд чиглэсэн зорилго тодорхойлсон бол 1 оноо
8.    Зорилтыг тодорхойлсон байдал:А. Цогц чадамжид баримжаалан тодорхой, үнэлэгдэхүйц байдлаар тодорхойлсон бол 3 онооБ. Цогц чадамжид баримжаалан тодорхойлсон боловч зарим нь үнэлэгдэхүйц биш байдлаар тодорхойлсон бол 2 онооВ. Зөвхөн мэдлэг, чадваруудыг жагсаасан бол 1 оноо
9.                                                  Агуулгаа сонгосон байдалА. Суралцагчийн хэрэгцээнд тулгуурлаж шинжлэх ухааны болон үйл ажиллагааны аргын тухай мэдлэг, хийж бүтээх чадварыг багтаан тодорхойлсон бол 3 оноо, Б. Суралцагчдад эзэмшүүлэх мэдлэг, чадвар (судлагдахуун ба ур ухааны тогтолцоо)-ыг тодорхойлсон бол 2 онооВ. Тухайн шинжлэх ухааны судлагдахуунд суурилж сонгосон бол 1 оноо
10.                                                Арга зүйгээ боловсруулсан байдалА. Суралцагчийн хөгжлийн түвшинд нийцүүлэн мэдлэг бүтээх, бүтээлгэх аргуудыг хэрэгжихүйц байдлаар боловсруулсан бол 3 онооБ. Сургалтын идэвхтэй аргуудыг сонгосон боловч хэрэгжих боломж нь тодорхойгүй бол 2 онооВ. Зөвхөн мэдлэг, мэдээлэл дамжуулах арга (уламжлалт)-ыг сонгосон бол 1 оноо
11.                                                Хэрэглэгдэхүүнийг сонгосон, боловсруулсан байдалА. Хөтөлбөрийн зорилго, агуулгад нийцүүлэн суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэглэгдэхүүнээ сонгож, ашиглах аргаа боловсруулсан бол 3 оноо,Б. Хэрэглэгдэхүүнээ сонгосон боловч ашиглах аргаа боловсруулаагүй бол 2 оноо,В. Хэрэглэгдэхүүнээ зөвхөн сурах бичиг, самбар шохойгоор хязгаарласан бол 1 оноо
12.  Үнэлгээг боловсруулсан байдалА. Үнэлгээ нь хөтөлбөрийн зорилго, зорилттойгоо нийцсэн, танин мэдэхүйн түвшний шалгуурт тохирсон, хэмжээсжүүлсэн үнэлгээний даалгавар боловсруулсан бол 3 оноо,  Б. Зөвхөн үнэлгээний даалгавар, шалгуурыг боловсруулсан бол 2 оноо, В. Даалгавар боловсруулаагүй зөвхөн үнэлгээний арга, хэлбэрийг бичсэн бол 1 оноо
13.                                                Хөтөлбөрөө сайжруулсан байдал А. Хөтөлбөрөө сайжруулсан бол 3 оноо Б. Хөтөлбөрийг сайжруулах талаар тэмдэглэл хийсэн бол 2 оноо, В. Хөтөлбөрөө сайжруулаагүй 1 оноо


Comments

Сүүлийн бичлэгүүд

. 10-R ANGI TEST
. BAGTS TEST 33
. BAGTS TEST 22
. BAGTS TEST GARAAGVI EXNII
. TEST
. TEST bagts
. Тест 10-р анги шалгалт
. Улсын шалгалтын жишиг даалгавар дэвтэр 1
. Улсын шалгалтын жишиг даалгавар
. IX анги ерөнхий тест
. IX ангийн ерөнхий асуултууд
. IX анги тест
. VIII ангийн тест
. VII ангийн тест
. Элсэлтийн ерөнхий шалгалт тестийн хариу www.eec.mn татаж авсан

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. зургийн цомог
. 84-р сургууль ubuntu
. ax
. Тест бичих хайх
. Говь-Алтай БСГ

Найзууд

. BAYRMAA
. munkhbayar
. Iher
. D.Jagaa


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Бичлэг: 29 » Нийт: 50
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax